Энэхүү нууцлалын бодлого нь “Монголиа Импакт Финанс ББСБ” ХХК -н гаргасан бүх онлайн платформуудад (вэбсайт, имэйл, гар утасны болон вэб-д суурилсан программууд г.м) хэрэглэгдэнэ
Энэхүү нууцлалын бодлого нь “Монголиа Импакт Финанс ББСБ” ХХК таны хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангахад орших бөгөөд мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар мэдээлэл өгөх зорилготой.
Мэдээлэл цуглуулах
Бид мэдээллийг ихэнхдээ өөрийн Qmoni аппликейшнээрээ дамжуулан хувийн мэдээлэл цэсээр хандах олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтлэл хүлээн авахаар бүртгүүлэх зэрэг янз бүрийн байдлаар цуглуулж болно. Хэрэглэгчээс гол төлөв овог нэр, холбоо барих мэдээлэл (утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг, төрсөн он сар өдөр), хувийн сонирхлууд, төлбөрийн хэрэгсэл, Ойр дотны хүний мэдээлэл, боловсрол, орлого болон бидэнд гаргаж өгсөн өөр бусад хувийн мэдээлэл зэргийг асуудаг. Хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг. Өөрөөр заагаагүй бол эдгээр хувийн мэдээллийг заавал таны зөвшөөрлийг авсны үндсэн дээр цуглуулна.
ДАН буюу төрийн танилт нэвтрэлтийн системээр дамжуулан дараах мэдээллийг ХУР төрийн мэдээлэл солилцох системээс авдаг. Үүнд:
Та өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно.
Дээрх мэдээллүүд нь бидний бизнесийн онцлогт хувь хүн болон албан байгууллагаас зайлшгүй авах мэдээлэлд ордог тул дээрх мэдээллүүдийг өгөхөөс татгалзаж буй тохиолдолд манай үйлчилгээг авах боломжгүй болох юм.
Бид таны хувийн мэдээллийг дараах байдлаар цуглуулж авч болно. Үүнд:
“Монголиа Импакт Финанс ББСБ” ХХК хувийн мэдээллийг юунд ашигладаг вэ?Бид таны хувийн мэдээллийг хуулийн дагуу бизнесийн харилцаа үүсгэх (“Бизнес Зорилгоор”), тантай гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх (“Гэрээний”), зөвшилцөлд хүрэх (“Зөвшилцлийн”), болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор (“Хуулийн Шалтгаанаар”) ашигладаг. Мэдээллийг хэрхэн ашигладаг талаарх жишээг дор дурдав. Үүнд:
Мэдээлэл ашиглах эрхийг бид зөвшилцлийн үндсэн дээр эзэмшдэг учир, та хүссэн үедээ цуцлах боломжтой. Түүнчлэн маркетингийн намтар үүсгэхийн тулд, манай аппликейшныг хүмүүс хэрхэн ашиглаж байгаа талаар хяналт тавих зорилгоор бид таны хувийн мэдээллийг цуглуулж, аппликейшны стратеги хөгжилд ашигладаг. Ингэхдээ бид таны нэр болон бусад таних мэдээллүүдийг устгадаг болно. Санал асуулга болон хэлэлцүүлгийн форумд оролцох нь бүхэлдээ сайн дурын хэрэг. Санал асуулгын мэдээллийг маркетингийн судалгаанд ашиглах бөгөөд үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой.
Аюулгүй байдлын хяналт
Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэн ажилладаг бөгөөд “Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт” болох ISO 27001:2013 стандартын байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Таны хувийн мэдээллийг боловсруулахын тулд гуравдагч этгээдийг ашигласан тохиолдолд бид тэднээс аюулгүй байдлыг хангахыг шаардах болно. Бид өөрсдийн системдээ аюулгүй байдлын тохиромжтой хэмжүүрийг ашигладаг ч интернэт нь өөрөө баталгаат орчин биш учир бид интернэтээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгийг анхаарна уу.
Хувийн мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцах тохиолдолБид таны хувийн мэдээллийг хэзээ ч арилжааны зорилгоор ашиглахгүй. Харин дараах байдлаар гуравдагч этгээдтэй хуваалцах боломжтой. Үүнд:
Нууцлалын Бодлогод өөрчлөлт оруулах тухай
Энэхүү Нууцлалын Бодлогыг бид шинэчилж байх болно. Бид өөрчлөлт орсон тохиолдолд мэдэгдэл илгээх болно. Тиймээс бид таныг манай нууцлалын бодлогыг тогтмол шалгахыг зөвлөж байна.
Нууцлалын бодлогыг зөвшөөрөх
“Монголиа Импакт Финанс ББСБ” ХХК -ийн Qmoni аппликейшн болон бусад хувийн мэдээлэл өгдөг онлайн сувгийг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрвээ та зөвшөөрөхгүй бол манай онлайн платформыг ашиглахаас татгалзах бүрэн эрхтэй. Хэрвээ та өөрчлөлт орсон өдрөөс хойш манай платформыг хэрэглэсэн бол бодлогыг зөвшөөрсөн гэж тооцогдох болно.
Үзүүлэлт | Нөхцөл |
---|---|
1. Зээлийн хэмжээ | Харилцагчийн мэдээлэл дээр тулгуурлан гаргасан эрхийн хүрээндэх хүсэлтийн хэмжээ буюу апп-с харилцагч өөрөө оруулна. Бүтээгдэхүүний хэмжээ 300,000-2,000,000 төгрөг |
2. Зээлийн хугацаа | Зээлдэгч зээл авах тухай бүр апп-с өөрөө сонгоно. Бүтээгдэхүүний хугацаа 1-6 сар |
3. Зээлийн хүү (сар) |
|
4. Зээлийн шимтгэл | Үйлчилгээний шимтгэл Зээлдэгчийн зээлийн эрхийн хэмжээнээс хамааран ББСБ-аас нийтэд зарласан хувь хэмжээгээр байна. Зээл авах бүрт түүнд ноогдох шимтгэлийг үндсэн зээлээс хасан Зээлдэгчид шилжүүлнэ. |
5. Зээлийн эргэн төлөлт |
|
6. Бусад нөхцөл |
|
Үзүүлэлт | Нөхцөл |
---|---|
1. Зээлийн хэмжээ | Харилцагчийн мэдээлэл дээр тулгуурлан гаргасан эрхийн хүрээндэх хүсэлтийн хэмжээ буюу апп-с харилцагч өөрөө оруулна. Бүтээгдэхүүний хэмжээ 300,000-2,000,000 төгрөг |
2. Зээлийн хугацаа | Зээлдэгч зээл авах тухай бүр апп-с өөрөө сонгоно. Бүтээгдэхүүний хугацаа 1-6 сар |
3. Зээлийн хүү (сар) |
|
4. Зээлийн шимтгэл | Үйлчилгээний шимтгэл Зээлдэгчийн зээлийн эрхийн хэмжээнээс хамааран ББСБ-аас нийтэд зарласан хувь хэмжээгээр байна. Зээл авах бүрт түүнд ноогдох шимтгэлийг үндсэн зээлээс хасан Зээлдэгчид шилжүүлнэ. |
5. Зээлийн эргэн төлөлт |
|
6. Бусад нөхцөл |
|
Үзүүлэлт | Төлбөр |
---|---|
Хэрэглэгчийг таньж баталгаажуулах | |
Пин, тан код авах | 0₮ |
Онлайн бүртгэл | 0₮ |
Санхүүгийн гүйлгээ | |
Бэлэн орлого | 0₮ |
ATM-с бэлэн мөнгө авах | 200₮ |
Бэлэн бус орлого | 0₮ |
Банк доторх бэлэн бус шилжүүлэг (ХХБ) | 200₮ |
Банк хоорондын бэлэн бус шилжүүлэг | 400₮ |
Кю-мони апп дээрх зээлийн эргэн төлөлт | 0₮ |
Санхүүгийн бус гүйлгээ | |
Хуулга харах | 0₮ |
Мэдэгдэл авах | 0₮ |
Бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээг (цаашид “Гэрээ” гэх) –ийг Нэг талаас Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон бюлдинг 1 давхар А/2 тоот хаягт орших “Монголиа Импакт Финанс ББСБ” ХХК (цаашид “ББСБ” гэх), Нөгөө талаас Монгол Улсын иргэн …………….. овогтой ………………. (РД: …………….) тоот хаягт оршин суух (цаашид “Үйлчлүүлэгч”, эсхүл “Харилцагч” гэх) нар Монгол Улсын Иргэний хууль, Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хууль, банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг тус тус удирдлага болгон,дор дурдсан нөхцөлүүдийг харилцан тохиролцож байгуулав.
1.1. Энэхүү гэрээ нь Харилцагчийг ББСБ-ын цахим үйлчилгээнд бүртгэж цаашид ББСБ-с санал болгож буй зээлийн бүтээгдэхүүн, төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ болон бусад үйлчилгээг Гэрээд заасан сувгуудаар үзүүлэх Ерөнхий нөхцөлийг тодорхойлох, дагаж мөрдөх үндсэн баримт бичиг байна.
1.2. Цахим зээлийн бүтээгдэхүүнтэй холбоотой болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний нарийвчилсан нөхцөлийг тухай бүр байгуулах гэрээгээр зохицуулна.
2.1. Энэхүү Гэрээнд хэрэглэсэн дараах нэр томъёог түүнд дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
2.1.1. “Кю-мони апп”, “Кю-мони аппликейшн” гэж харилцаа холбооны төхөөрөмж ашиглан, цахим орчинд өөрийн данс руу хандаж, зээл авах, төлбөр тооцоо гүйцэтгэх, бусад санхүүгийн үйлчилгээг авах боломжийг хэрэглэгчид олгож буй ББСБ-ын программ хангамжийг;
2.1.2. “Харилцагч” гэж ББСБ-н зүгээс гаргаж буй бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг авах, авч буй, авсан ББСБ-н программ хангамжинд бүртгүүлсэн иргэн, аж ахуй нэгжийг;
2.1.3. “Цахим зээл” гэж иргэдийн хувийн хэрэгцээг санхүүжүүлэх, бэлэн мөнгөний хэрэгцээг хангах зориулалтаар ББСБ-с харилцагчид цахим сувгаар олгож буй мөнгөн хөрөнгө, зээлийн эрхийг;
2.1.4. “Цахим хаяг” гэж Кю-мони сувгаар дамжуулан бүртгүүлсэн Харилцагчийн цахим шуудангийн хаягийг;
2.1.5. “Зээлийн хүү” гэж Харилцагчаас зээл ашигласан хугацаанд зээлийн гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр тооцсон ББСБ-д төлөх мөнгөн төлбөрийг;
2.1.6. “Хураамж” гэж ББСБ-с санал болгох тодорхой бүтээгдэхүүнийг ашигласны төлбөрт тодорхой дүнгээр, тухай бүрт сараар, эсвэл жилээр тооцож ББСБ-д төлөх мөнгөн төлбөрийг;
2.1.7. “Шимтгэл” гэж ББСБ-с санал болгох тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг платформ ашиглан түргэн шуурхай үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг;
2.1.8. “БҮЕН” гэж ББСБ-ын зүгээс баталсан, тухайн цаг үед мөрдөгдөж буй “Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл”-ийг ойлгоно.
2.1.9. “ББСБ” гэж үйлчилгээ үзүүлэгч Банк бус санхүүгийн байгууллагийг;
2.1.10. “Цахим зээлийн гэрээ” гэж “Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээ” болон холбогдох бүтээгдэхүүний “Зээлийн гэрээ”-г гэж ойлгоно
3.1. Харилцагчийн зүгээс гаргасан хүсэлтийг үндэслэн ББСБ нь дор дурдсан үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
3.1.1. Харилцах болон эх үүсвэрийн данс нээх, хаах үйлчилгээ: Харилцагчийн зүгээс харилцагчийн мэдээллийн төв, Аппликейшн, эсхүл вэб сайт, цахим хуудсаар дамжуулан гаргасан хүсэлтийг үндэслэн харилцах, эх үүсвэрийн данс нээх, хаах;
3.1.2. Цахимаар зээл олгох үйлчилгээ: Харилцагч аппликейшн ашиглан зээлийн хүсэлт илгээн ББСБ-н зүгээс тухайн хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд бичгээр эсхүл цахимаар гэрээ байгуулж зээлийн данс үүсгэн зээл олгох үйлчилгээ;
3.1.3. Төлбөр тооцооны үйлчилгээ: Харилцагчийн зүгээс гаргасан төлбөрийн даалгаврыг үндэслэн хийгдэх мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ
3.1.4. ББСБ-аас тухай бүр санал болгож буй бусад үйлчилгээг үзүүлэх;
3.2. Төлбөр тооцоо дамжуулах нөхцөл. Үүнд:
3.2.1. ББСБ нь Харилцагчийн цахимаар гаргасан төлбөрийн даалгарыг үндэслэн санхүүгийн гүйлгээг гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдод буюу “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийн дагуу үйлчилгээний эрсдэлийг бууруулах зорилгоор өндөр дүнтэй гүйлгээг хянаж, баталгаажуулсны үндсэн дээр дамжуулна;
3.2.2. Цахим сувгаар дамжуулан гүйцэтгэж буй төлбөр тооцооны үйлчилгээний нөхцөл, шимтгэлийн хэмжээтэй бүрэн танилцсан
3.2.3. Төлбөрийн даалгаврыг гүйцэтгэх, үйлчилгээний шимтгэлийг төлөх, хангалттай хэмжээний Мөнгөн хөрөнгийг дансанд байршуулсан
3.2.4. Хийгдсэн төлбөр тооцооны мэдээллийг гүйлгээ хийсэн цахим суваг болон бусад боломжит сувгаар дамжуулан шалгаж, баталгаажуулсан
3.3. Харилцагч нь Гэрээний 3.1-т заасан Бүтээгдэхүүн, үйлчилгээг ББСБ-с үзүүлж буй цахим суваг ашиглан авсан нь Харилцагч ББСБ-д өөрийн биеэр ирж, данс нээлгэж,төлбөр тооцооны баримтаар гүйлгээ хийлгэж, зээл авч үйлчлүүлсэнтэй адил тооцогдож хүчин төгөлдөр байна.3.4. Харилцагчүйлчилгээний нөхцөл хүлээн зөвшөөрөх эсхүл гэрээ байгуулснаар цахим данс (хэтэвч данс), харилцах данс, зээлийн данс нээхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно
4.1. ББСБ нь дараах эрх эдэлнэ. Үүнд:
4.1.1. Гэрээнд Монгол Улсын хууль,тогтоомж төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмын хүрээнд өөрийн санаачилгаар нэмэлт, өөрчлөлт оруулах;
4.1.2. Гэрээний 5.2.1-д заасны дагуу үйлчилгээний төлбөр, шимтгэлийг Харилцагчаас шалтгаалан авах боломжгүй, Харилцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн зэрэг тохиолдолд Харилцагчид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
4.1.3. Төлбөр тооцооны аюулгүй байдлын үүднээс аппликейшн болон вэб сайт-р дамжуулан хийгдэх санхүүгийн гүйлгээний дүн, давтамжид БҮЕН-д заасны дагуу хязгаарлалт тогтоох;
4.1.4. ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөр, шимтгэлийг тухай бүр данснаас суутган авах, дансны үйлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд Харилцагчийн бусад данс, хамтран эзэмшигчийн данснаас үл маргах журмаар суутгах, мөн хүрэлцэхгүй тохиолдолд гүйлгээ хийхгүй зогсоох;
4.1.5. Хууль тогтоомжид заасан тохиолдод Харилцагчийг таньж мэдэх зохих арга хэмжээг авах, нэмэлт бичиг баримт, мэдээлэл гаргуулах, сэжигтэй гүйлгээ гарсан гэж үзвэл Харилцагчтай холбогдож тодруулах, түүний гүйлгээний талаар эрх бүхий этгээдэд мэдээллэх;
4.1.6. Харилцагч Аппликейшнболон үйлчилгээнд холбогдох нууц үг, пин кодоо 3 (гурав) удаа дараалан алдаатай оруулсан тохиолдолд үйлчилгээний эрхийг түр хааж, Харилцагчийн нууц үг сэргээх хүсэлтийн дагуу сэргээх;
4.1.7. Харилцагч энэхүү Гэрээгээр хүлээсэн үүрэг, данс болон дагалдах үйлчилгээний холбогдох заавар зөвлөмж зэргийг зөрчсөн тохиолдод ББСБ дараах арга хэмжээг авах эрхтэй;
4.1.7.1. Харилцагчийн дансны гүйлгээ хийх эрхийг түдгэлзүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг шаардах;
4.1.7.2. Аливаа шалтгаанаар данс эзэмшигч, Харилцагчийн гүйлгээ дансанд нь буцаагдсан, хасагдаагүй, давхар орсноос Харилцагч илүү, дутуу мөнгө авсан нь баримтаар нотлогдсон тохиолдолд уг төлбөрийг Харилцагчийн данснаас суутгах, дансанд барилт хийх;
4.1.7.3. Харилцагчийн хийх гүйлгээ болон гүйлгээний дүнд хязгаалалтуудыг тогтоох;
4.1.7.4. Харилцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах, төлбөрийндансыг идэвхигүй болгох, бүтээгдэхүүн үйлчилгээний эрхийг цуцлах;
4.1.7.5. Харилцагчийн буруугаас ББСБ-д хохирол учирсан бол Харилцагчийн ББСБ дахь данснаас хохирлыг үл маргах журмаар суутганавах, дансны үлдэгдэл нь хохирлыг бүрэн барагдуулж хүрэхгүй тохиолдолд хуульд заасны дагуу бусад арга хэмжээ авах;
4.1.8. ББСБ тодорхой гүйлгээг эрсдэлтэй, луйврын шинжтэй, гэмт хэрэгт холбогдолтой, хууль бус гэж үзэх үндэслэл бүхий сэжиг байвал уг гүйлгээ хийхээс татгалзах;
4.1.9. ББСБ-ын үйл ажиллагааны алдаанаас болон гүйлгээ андуурч шилжүүлэгдсэн зэрэг тухайн Харилцагчид хамааралгүйгээр Харилцагчийн дансанд Мөнгөн хөрөнгө орсон тохиолдолд Харилцагчийн данснаас тухайн мөнгөн дүнгээр үл маргах журмаар суутган авч, залруулга хийж дансны хуулганы тэмдэглэлээс хасах;
4.1.10. Харилцагчийн хийсэн төлбөр тооцооны үнэн зөв эсэхэд эргэлзсэн, хүлээн зөвшөөрөхгүй байгаа, эсхүл алдаатай, илүү, дутуу болон давхар хийсэн аливаа маргаантай гүйлгээг шийдвэрлэхийн тулд маргаантай гүйлгээний дүнгээр дансанд түр барилт хийх бөгөөд маргаантай гүйлгэээнд харилцагчийн буруутай үйлдэл нотлогдвол түүний данснаас хохирол, зардлыг үл маргах журмаар суутган авах;
4.1.11. “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль” –ийн дагуу сэжигтэй гэж үзсэн гүйлгээг шалгах, эрх бүхий байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлэх;
4.1.12. Талуудын тохиролцсон хуваарьт хугацаанд зээл, зээлийн хүүг төлөхийг Зээлдэгчээс шаардах;
4.1.13. Зээлийн хугацаа хэтэрсэн буюу зээлийн төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээн заасан үндсэн хүүгийн хорин (20) хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд тооцож төлүүлэх;
4.1.14. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусгавар болмогц Зээлдэгчийн төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авах;
4.1.15. Зээлдэгчийн зээл, зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд хүргүүлэх;
4.1.16. Зээлдэгч зээлийн төлбөрийнүлдэгдэлтэй тохиолдолд дахин зээл олгохоос татгалзах;
4.1.17. Шаардлагатай тохиолдолд Зээлдэгчийн хувийн хэрэгт тусгагдсан холбогдох этгээдүүд буюу гэр бүлийн гишүүдтэй аливаа байдлаар холбогдож, тодруулга, мэдээлэл авах;
4.1.18. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн, түүнчлэн энэхүү гэрээг байгуулах үеийн нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөн, Зээлдэгч зээлээ төлөх найдваргүй гэж ББСБ үзсэн тохиолдолд зээл олголтыг зогсоож, олгосон зээлийг хугацаанаас нь өмнө нэн даруй эргүүлэн төлөхийг шаардах.
4.1.19. ББСБ нь Зээл болон бусад үйлчилгээний нөхцөлд ямар ч үед өөрчлөлт оруулах эрхтэй ба ийнхүү орсон өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацаанаас 15 (Арван тав) -с доошгүй өдрийн өмнө ББСБ-ын цахим хуудас, Кю-мони апп-р дамжуулан мэдэгдэнэ. Уг хугацааанд Харилцагчаас Гэрээ цуцлах хүсэлт ирүүлээгүй тохиолдолд тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
4.1.20. Хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг Харилцагчаас шаардах;
4.1.21. Хуульд заасан бусад эрх
4.2. ББСБ нь дараахүүрэг хүлээнэ. Үүнд:
4.2.1. ББСБ-д бүртгэгдсэн харилцагчид түүний хүсэлтээр данс нээх;
4.2.2. Харилцагчийн гүйлгээ амжилттай хийгдсэн эсэх талаарх мэдээллийг тухай бүр харилцагчид харах бололцоогоор хангах;
4.2.3. Харилцагчийн гүйлгээний талаарх мэдээлэл, дансны үлдэгдэл болон түүнтэй холбоотой бусад мэдээллийн нууцлалыг хадгалж, хуульд болон гэрээнд зааснаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөхгүй байх;
4.2.4. Харилцагчийн төлбөрийн даалгаврыг үндэслэн, тухайн сүлжээний дүрмийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх;
4.2.5. Харилцагчийн зүгээс ББСБ-н салбарууд, аппликейшн, вэб сайт, цахим хуудсаар дамжуулан ирүүлсэн хүсэлтийг үндэслэн зээлийн скоринг хийх, хэрэв шаардлага хангасан харилцагч бол гэрээ байгуулахад бэлэн болгох, онлайн зээлийн скорингийн хэмжээнд цахимаар зээл олгох;
4.2.6. Харилцагчийн хүсэлтээр гүйлгээ болон үлдэгдлийн талаарх дансны хуулга, тодорхойлолт, ББСБ-н үйлчилгээний талаар аливаа мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгөх;
4.2.7. Хуульд зааснаас бусад тохиолдолд Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх;
4.2.8. ББСБ-н буруугаас хийгдсэн алдаатай гүйлгээний талаарх гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, Харилцагчийг хохиролгүй болгох;
4.2.9. Харилцагчийн хүсэлтийн дагуу зээлийн төлбөр тооцоо, эргэн төлөлтийн мэдээллээр хангах, Зээлдэгч Кю-мони апп-р дамжуулан эргэн төлөлтийн мэдээллээ харах боломжийг бүрдүүлэх*;
4.2.10. Гэрээгээр хүлээсэн бусад үүргээ биелүүлэх
5.1. Харилцагч дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
5.1.1. ББСБ-н Вэб сайт, цахим хуудас, аппликейшний гэрээнүүд, үйлчилгээний нөхцөл болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй танилцах;
5.1.2. ББСБ-н бүтээгдэхүүний шимтгэлийг тухайн үйлчилгээ авах бүрдээ төлөх, хүүний хэмжээ, шимтгэлийн нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол дагаж мөрдөх;
5.1.3. ББСБ-д үнэн зөв мэдээлэл өгөх, мэдээллээ өөрчлөгдөх бүрд хуанлийн 10 (арав) хоногийн дотор шинэчлэх, гүйлгээ, төлбөрийн мэдээллийг үнэн зөв оруулах, шалгах;
5.1.4. ББСБ-д биечлэн ирж үйлчилгээ авах тохиолдод өөрийн биеэр, бичиг баримтын хамт ирэх бөгөөд гуравдагч этгээдээр төлөөлүүлэх тохиолдолд нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл үйлдсэн байх;
5.1.5. Дансыгмөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх зорилгоор ашиглахгүй байх;
5.1.6. Гэрээний 3.1-т заасан бүтээгдэхүүн, үйлчилгээг авахад шаардлагатай хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр баримт бичгүүдийг ББСБ-д бүрдүүлэн өгөх;
______________________________________________________________________________* Харилцагчид энэхүү Гэрээг байгуулснаас хойш тухайлан сануулга явуулах үүрэг биш бөгөөд Зээлдэгч Кю-мони апп –руу нэвтэрч зээлийн мэдээллийг өөрөө харах боломж хэмээн ойлгоно
5.1.7. Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарьт хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд Цахим зээлийн гэрээнд заасан үндсэн хүүгийн 20 (хорь) хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд үл маргах журмаар төлөх;
5.1.8. Бүтээгдэхүүн үйлчилгээний заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, төлбөр тооцооны мэдээллийг үнэн зөв бөглөх, бүрдүүлэх
5.1.9. Харилцагч Аппликейшн болон үйлчилгээнд нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц үг, пин код, шаардлагатай тохиолдолд батлах нууц үг, нууцлалын төхөөрөмж, Кю-мони аппликейшний нууц кодыг бусдад задруулахгүй, дамжуулахгүй, ашиглуулахгүй байх. Бусдад дамжуулсан, задруулсан, алдсан, нууцлалын төхөөрөмжийг гээсэн, эсхүл харилцагчийн данснаас түүний зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийх оролдлого гарсныг мэдсэн тохиолдолд ББСБ-д нэн даруй мэдэгдэж шалгуулах, үйлчилгээний эрхээ түр хаалгах;
5.1.10. Дансны хуулга нь зөрүүтэй, Харилцагчийн зөвшөөрөлгүй аливаа шилжүүлэг хийгдсэн зэрэг тохиолдолд энэ тухай ББСБ-д нэн даруй мэдэгдэн тооцоо нийлж, дансны үлдэгдэл баталгаажуулах;
5.1.11. Харилцагч нь дансыг хаалгуулах, түр хаалгуулах, хугацаанаас нь өмнө хүчингүй болгуулах, хугацаа сунгуулах, түүнчлэн гүйлгээнд тавих ББСБ-н хязгаарлалтыг өөрчлүүлэх хүсэлтээ цахимаар эсвэл ББСБ-н салбарт бичгээр ирүүлэх;
5.1.12. Дансыг бусдад ашиглуулахгүй байх, дансаараа гуравдагч этгээдийн гүйлгээг дамжуулахгүй байх;
5.1.13. ББСБ-н ажилтны хайхрамжгүй байдал, бусад алдаатай гүйлгээнээс үүдэн Харилацагчид илүү олгогдсон мөнгөн хөрөнгийгнэн даруй ББСБ-д буцаан өгөх;
5.1.14 Харилцагч дараах үйлдлүүдээс үүдэн гарсан хохирлыг үл маргах журмаар дангаар хариуцаж барагдуулна. Үүнд:
5.1.14.1 Харилцагчийн мэдээлэл өөрчлөгдөх бүрдхуанлийн 14 (арван дөрөв) хоногийн дотор ББСБ-д мэдэгдэж шинэчлүүлээгүй, үүний улмаас ББСБ болон харилцагчид учирсан хохирлыг
5.1.14.2 Өөрийн дансан дахь мөнгөн хөрөнгийг хамтран эзэмших эрхтэй эзэмшигчийн болон итгэмжлэлээр төлөөлсөн этгээдийн төлбөр тооцоог бүрэн хариуцах. Ийнхүү хамтран эзэмшигч өөрчлөгдөх тохиолдолд тухайн дансыг хаалгах:
5.1.14.3 Бүтээгдэхүүн, үйлчилгээ, Кю-мони аппликейшн ашиглах заавар, гарын авлагыг, нууцлалыг дагаж мөрдөх болон Гэрээнд заасан бусад үүргээ зөрчсөн
5.1.14.4 Дансны гүйлгээний хуулгаа тогтмол шалгаж ямар нэгэн маргаантай буюу хүлээн зөвшөөрөхгүй гүйлгээ хийгдсэн тохиолдолд гүйлгээ хийснээс 10 (арав) хоногийн дотор ББСБ-д мэдэгдэж шалгуулаагүй, мэдэгдээгүй
5.1.14.5 Дансаар үйлчлэгч байгууллага болон нэг талаас үл зөвшөөрөн маргаан үүсгэсэн дансны гүйлгээ шалгах явцад Харилцгч нь Гэрээгээр хүлээсэн үүрэг болон бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх заавар, зөвлөмжийг зөрчсөн болох нь нотлогдсон
5.1.14.6 Нууц үг, баталгаажуулалтын бусад мэдээллийг мартсан, буруу оруулсны улмаас гүйлгээ хийж чадаагүй, гүйлгээ саатсан
5.1.14.7 Бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигдах явцад Харилцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас ББСБ-д аливаа хохирол учруулсан тохиолдолд
5.1.14.8 Төлбөр тооцооны баримтыг хуурамчаар үйлдэх, хууран мэхлэх замаар гүйлгээ хийж хохирол учруулсан тохиолдолд
5.1.14.9 Хууль тогтоомж болон гэрээнд заасан бусад үүргээ биелүүлэх
5.1.15 Зээлдэгчийн Кю-мони апп-д оруулсан өөрийн аливаа мэдээлэл, зээлийн хэмжээ, хугацаа, хүү, хураамж зэрэг Цахим зээлийн гэрээ байгуулах үеийн мэдээллийг буруу, дутуу, алдаатай оруулсан, эсхүл цахим зээлийн хүсэлт болон Цахим зээлийн гэрээг санамсаргүй болон санаатай байдлаар давхар илгээсэн, баталгаажуулсан зэргээс үүдэн гарах аливаа эрсдэл, хариуцлага, зардлыг өөрөө бүрэн хариуцах;
5.1.16. Зээлдэгч аливаа даатгалд хамрагдсан бөгөөд даатгалын тохиолдол үүссэн бол уг даатгалын нөхөн төлбөрөөс тэргүүн ээлжид зээлийн төлбөрийг барагдуулах;
5.1.17. ББСБ-ын болон банк, гуравдагч этгээдийн системийн доголдол, техникийн саатлаас үүдэн Зээлдэгчид давхар зээл олгогдсон, илүү болон дутуу мөнгөн дүнгээр гүйлгээ хийгдсэн, эсхүл бусад байдлаар алдаатай гүйлгээ хийгдсэн тохиолдод тус мөнгөн хөрөнгийг зарцуулахгүйгээр ББСБ-д нэн даруй мэдэгдэх, буцаан шилжүүлэх, хэрэв зарцуулсан бол тухайн мөнгөн хөрөнгөнд Үйлчилгээний нөхцөлийн дагуу тооцогдох хүү, хураамжийн хамт бүрэн хэмжээгээр нэн даруй эргүүлэн төлөх;
5.1.18. Төлбөрийн данс болон бусад дансны нэвтрэх нэр, Кю-мони аппликейшнээр хийгдэж болох үйлчилгээг хийх эрхээ бусдад ямар нэгэн байдлаар алдсан тохиолдолд ББСБ-ын үйлчилгээний сувгаар мэдэгдэх;
5.1.19. ББСБ-тай байгуулсан гэрээ болон хуулийн дагуу хүлээсэн бусад үүргийг зохих ёсоор, бүрэн биелүүлэх үүрэгтэй.
5.2 Харилцагч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
5.2.1 Зээлдэгч нь ББСБ-с санал болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг шаардлага хангаж байвал шинээр авах, нөхцөлүүдийг эс зөвшөөрвөл үйлчилгээнээс татгалзах, эрхээ сэргээлгэх, хаалгах;
5.2.2 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ББСБ-с шаардах;
5.2.3. Зээлээ холбогдох хүү, нэмэгдүүлсэн хүү (хэрэв хугацаа хэтэрсэн бол), хураамжийн хамт бүрэн эргэн төлсөн, эсвэл хугацаа хэтэрсэн зээл байхгүй нөхцөлд дахин зээлийн хүсэлт гаргах;
5.2.4. Зээл, зээлийн хүү, эргэн төлөлттэй холбоотой мэдээлэл авах, зээлтэй холбоотой аливаа маргаан нийдвэрлүүлэх ББСБ-ын үйлчилгээний сувгаар хандах;
6.1. Харилцагч нь энэхүү Гэрээ, ББСБ-с нийтэд мэдээлсэн БҮЕН-тэй бүрэн танилцаж, ойлгосны үндсэн дээр, өөрийн хүсэлтээр энэхүү Гэрээг байгуулахаар хүсэлт гаргасан ба энэхүү Гэрээ болон Цахим зээлийн гэрээний тусгай нөхцөлийн дагуу үүсэх аливаа үр дагавар, нөхцөлийг бүрэн ойлгосон, энэхүү үйлдэлтэй холбогдуулан аливаа маргаан гаргахгүй болохоо үүгээр баталж байна.
6.2. Харилцагчийн зүгээс ББСБ-д гарган өгсөн аливаа мэдээлэл нь үнэн зөв, аливаа худал бичиг баримт, хуурмаг мэдээлэл, залилан мэхлэх зорилго агуулаагүй болохыг Харилагч нь үүгээр баталгаажуулж байна.
6.3. Харилцагч нь Кю-мони апп-д оруулсан өгөгдөл, тэдгээрийн утга, нэвтрэх нэр, нууц үг, пин код зэргийг ашиласан, аливаа сонголт хийсэн, нууцлалын төхөөрөмж, ДАН танилт нэвтрэлтийн системээр нэвтрэн өөрийгөө баталгаажуулсан зэрэг нь Харилцагч өөрөө ББСБ-д хандан гаргасан баримтын бүрдүүлбэр, холбогдох зээлийн хүсэлт болон бусад хүсэлт, мэдэгдэл, зөвшөөрөл, зээлийн гэрээ болон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөө баталгаажуулж зурсан албан ёсны баталгаат гарын үсгийн адил хүчин төгөлдөр тооцогдоно.
6.4. Харилцагчийн Кю-мони -р дамжуулан тухай бүр илгээх зээлийн хүсэлт нь ББСБ-ын зээлийн гэрээний тусгай нөхцөл, хүү, нэмэдүүлсэн хүү, хураамж, эргэн төлөх нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрснийг илтгэх албан ёсны хүсэлт гэж үзэх тул үүнээс үүсэх үр дагаврыг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа Харилцагч үүгээр баталгаажуулж байгаа болно.
6.5. Мэдээлэл өгөх зөвшөөрөл: Зээлдэгч нь Монгол Улсын Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6-р зүйлд дурдсан зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг Зээлийн мэдээллийн санд буюу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөх, зээлийн лавлагаа авахыг үүгээр зөвшөөрч байна.
6.6. Харицлагч нь энэхүү гэрээг байгуулсанаар цаашид Кю-мони аппликейшнаар аливаа үйлчилгээг цахимаар авах тохиолдолд буюу цахимаар санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээ хийх, харилцах, эх үүсвэрийн данс нээх, хаах, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авах хүсэлт гаргах, онлайн зээлийн үйлчилгээ болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний гэрээг байгуулахдаа Аппликейшн болон Вэб сайт (цахим хуудас)-д нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц үг, пин код, цахим гарын үсэг, тоон гарын үсэг, шаардлагтай тохиолдод батлах нууц үг интернэт нууцлалын төхөөрөмж ашиглах, Кю-мони аппликейшний нууц код ба ийнхүү цахимаар баталгаажуулснаар тухайн үйлчилгээний нөхцөлийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрсөн, тухайн гэрээг бичгээр байгуулсантай нэгэн адилаар тооцно.
6.7. Харилцагч нь энэхүү гэрээг цахимаар болон цаасаар байгуулснаар өөрийн мэдээллийг Зээлийн мэдээллийн сан, цахим мэдээллийн сангаас харах хувилах эрхийг ББСБ-д олгож зөвшөөрсөн болно. Энэхүү зөвшөөрлийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан Харилцагчийн бичгээр олгосон зөвшөөрөл гэж үзнэ.
6.8. Харилцагчийн өөрийн биеийн давхцахгүй өгөгдөл уншуулах тохиолдод Төрийн цахим мэдээллийн санд хандаж харилцагчийн хувийн мэдээллийг шалгаж, баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг шаардах;
7.1. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш уг Гэрээний 7.2-т заасаны дагуу дуусгавар болгох, цуцлах хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.Гэрээний хугацаанд Зээлийн гэрээний тусгай нөхцөлийг тухай бүр баталгаажуулах замаар авсан зээлийг эргэн төлөх үүрэг биелсэн нь энэхүү Гэрээг дуусгавар болох үндэслэл болохгүй.
7.2. Энэхүү Гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно. Үүнд:
7.2.1. ББСБ-д ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй Харилцагч Гэрээг дуусгавар болгохоор ББСБ-д хүсэлт гаргасан;
7.2.2. Зээлдэгч нас барсан, хуулийн дагуу сураггүй алга болсонд тооцогдсон;
7.2.3. Энэхүү Гэрээний 7.3-т заасны дагуу ББСБ-ын санаачилгаар;
7.2.4. Хуульд заасан бусад үндэслэлээр;
7.3. Дараах нөхцөлд ББСБ-н санаачилгаар энэхүү Гэрээг дангаар цуцалж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хураамжийг хугацаанаас нь өмнө төлөхийг Зээлдэгчээс шаардах, эсхүл гэрээнээс татгалзаж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр тус тус шаардах эрхтэй бөгөөд Гэрээг цуцалснаар болон түүнээс татгалзсанаар үүсэх аливаа асуудал, хохирлыг ББСБ хариуцахгүй болно. Үүнд:
7.3.1. Харилцагч авч ашигласан зээлээ эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь эргэн төлөөгүй;
7.3.2. Харилцагчийн энэхүү Гэрээнд дурдсан баталгаа буюу ББСБ-д гарган өгсөн аливаа мэдээлэл нь үнэн бодит бус болох нь тогтоогдсон. эсхүл Харилцагч хуурамж бичиг баримт бүрдүүлсэн;
7.3.3. Харилцагчийн бусад үүргийн гүйцэтгэл, өмч хөрөнгө болон санхүүгийн талаар бусад этгээд маргаан үүсгэж, Харилцагч буруутай болох нь тогтоогдсон;
7.3.4. Харилцагчийн үйл ажиллагаа, орлогод санхүү, эдийн засгийн үр дагавар бий болохуйц нөхцөл байдал үүссэн, бусад зээлдүүлэгчээс давхар зээл авсан нь Зээлдэгчийн зээл төлөх чадавхад сөргөөр нөлөөлөхүйц болсноор Харилцагч зээлээ төлөх найдваргүй гэж ББСБ үзсэн;
7.3.5. Харилцагч эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл шүүхийн шийдвэрээр ял шийтгэл авсан;
7.3.6. Энэхүү гэрээ болон түүнийсалшгүй хэсэг болох аливаа гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн эсхүл Гэрээний зөрчлийг арилгах талаар ББСБ-ын тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй.
7.3.7. Харилцагч энэхүү Гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасан. ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээнээс татгалзсан тохиолдолд Харилцагчийн санаачилгаар
7.3.8. Харилцагч өөрийн дансыг төлбөр тооцооны бус зориулалтаар удаа дараа (2 болон түүнээс дээш) ашигласан (бусдын нэр дээр банкны баталгаа, тодорхойлолт гаргах үйлчилгэээ эрхлэх, дансыг ашиглан бусдад хохирол учруулж болзошгүй буюу залилан луйврын шижтэй үйлдэл гарах нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагаа, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилгоор ашигласан) болон ББСБ, гуравдагч этгээдэд хохирол учруулах үйлдлийг удаа дараа гаргасан тохиолдолд ББСБ Гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дуусгавар болгоно.
7.3.9. Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр
7.3.10. Хэрэв харицагч нь данс болон бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой аливаа өр төлбөрийг бүрэн барагдуулаагүй бол тухайн төлбөрийг барагдуулж дуусах хүртэл дансанд битүүмж тавьж, барагдуулж дууссан өдрөөс Гэрээг цуцалж, Гэрээний хугацааг дуусгавар болсонд тооцож, харилцагчийн дансыг хаана.
7.4. Энэхүү Гэрээний 7.3-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд ББСБ нь Гэрээг цуцалж, Гэрээний үүргийн биелэлтийг албадан хангуулахаар шүүхийн байгууллагад хандах тухай мэдэгдлийг 9.9-д заасан хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Зээлдэгч мэдэгдэлд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй ба эс бөгөөс ББСБ нь шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ажиллагааг эхлүүлнэ.
7.5. ББСБ нь энэхүү Гэрээний 7.3-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь энэхүү эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсанд тооцох үндэслэл болохгүй.
7.6 Дараах тохиолдолд Харилцагчийн дансыг хаана. Үүнд:
7.6.1 Энэхүү Гэрээг цуцлах Харилцагчийн хүсэлтийг үндэслэн Харилцагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эзэмших эрхийг цуцалснаар
7.6.2 Мэдээллийн бүрдэл заасан хугацаанд хангаагүй: Мэдээллээ шинэчлээгүй, шинэчлэхээс татгалзсан, эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд
7.6.3 Харилцагч дансаар 3 (гурав) жил ба түүнээс дээш хугацаанд гүйлгээ хийгээгүйн улмаас данс идэвхгүй төлөвт шилжсэн тохиолдолд
7.6.4 Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр
7.7. Гэрээнд орсон өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Кю-мони аппликейшний ашиглах нөхцөл эсхүл бусад үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах
8.1 Харилцагчийн дансны үлдэгдэл хүрэлцээгүй, төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэр дутуу, буруу болон хүлээн авагч банкны үйлчилгээний доголдол зэрэг шалтгааны улмаас Харилцагчийн төлбөр, гүйлгээ саатсан бол үүсэх үр дагаврыг ББСБ хүлээхгүй
8.2 Харилцагч энэхүү Гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан шимтгэлийг төлөөгүй, бусад тооцоог барагдуулаагүй тохиолдолд ББСБ үйлчилгээ авах эрхийг хуанлийн 14 (арван дөрөв) хоногийн хугацаанд түр хаах бөгөөд энэ хугацааны дотор Харилцагч тооцоог барагдуулаагүй бол ББСБ 7.3.10-т заасан арга хэмжээг авна
8.3 Харилцагч аливаа нууц үг, нууц мэдээлллийг бусдад дамжуулахгүй, ашиглуулахгүй, алдахгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэв дамжуулсан, алдсаны улмаас үссэн хохирлыг Харилцагч бүрэн хариуцна
8.4 ББСБ-с үл шалтгаалах, үүрэн телефоны оператор болон интернет үйлчилгээ үзүүлэгчийн сүлжээний ачаалал, үүрэн утас унтарсан, сүлжээнээс гадуур гарсан, эрх хаагдсан, эсхүл Харилцагч үүрэн телефоны дугаар, цахим хаягаа өөрчилсөн зэргээс үүдэн мэдээлэл дамжуулах боломжгүй болсон, үйлчилгээ саатсанаас үүдэн гарсан хохирлыг ББСБ хариуцахгүй
8.5 Харилцагч өөрийн дансны найдвартай байнгын ажиллагааны дагуу Кю-мони аппликейшний нууц үг, хүчинтэй хугацааны дуусах хугацааг анхаарч үйлчлүүлэх бөгөөдшаардлагатай тохиолдолд ББСБ-д тухай бүр нь мэдэгдэж дансаа шалгуулах, хугацааг сунгуулах, нууц үгээ шинээр авах үүрэгтэй ба шалгааагүй, ББСБ-д мэдэгдээгүйгээс болж өөрт учирсан аливаа хохирол, маргаантай асуудлыг ББСБ хариуцахгүй
8.6 Харилцагч нь өөрийн дансны дугаар, хүчинтэй хугацаа, нууц үг, болон соронзон туузын нууцлалын мэдээлэл, бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах харилцагчийн нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагын нууц дугаар, нууцлалын мэдээллийг гуравдагч этгээдэд аливаа хэлбэрээр дамжуулахгүй, алдахгүй байх, хэрэв дамжуулсан болон алдсаны улмаас хохирол учирвал түүнийг бүрэн хариуцна
8.7 Харилцагч бусад этгээдээр дамжуулан өөрийн данс болон ББСБ-с санал болгож байгаа бусад үйлчилгээг авах, гуравдагч этгээд тухайн харилцагчийн өмнөөс гүйлгээ хийсэн үйлдэл, холбогдох мэдээллийг алдаатай буруу мэдээлж бичсэнээс үүдэн учирсан хохирол, зардлыг ББСБ хариуцахгүй
8.8 ББСБ-ын сүлжээнээс гадна буюу, санхүүгийн үйлчилгээний газар хийсэн Харилцагчийн гүйлгээнд тэдгээрээс нэмж тооцсон төлбөрийн шимтгэлийг тухайн бүс нутаг, Улсын банкны болоод санхүү, бизнесийн байгууллагын дотоод журам, зохцуулалтын дагуу тооцогдох тул үүнийг ББСБ хариуцахгүй
8.9. Зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй бол ББСБ нь Зээлдэгчид дараах арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:
8.9.1. Нэмэгдүүлсэн хүү тооцох;
8.9.2. Зээлийг бүрэн төлөх хүртэл хугацаанд дахин зээл авах эрхийг түр хязгаарлах;
8.9.3. ББСБ-с тогтоосон журмаар зээлжих чадварыг бууруулах;
8.9.4. Монголбанкны Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн хоногоос шалтгаалан ангилал бууруулж бүртгэх;
8.10. Зээлдэгч нь энэхүү Гэрээний дагуу хэд хэдэн зээл авсан бөгөөд зээлийн төлбөрүүд хугацаа хэтэрсэн тохиолдолд Зээлдэгчийн төлсөн төлбөрийг аль зээлийн үүргийн гүйцэтгэлд түрүүлж хангах дарааллыг ББСБ тогтооно.
8.11. Зээлдэгч нь хувийн мэдээлэлд дурдсан мэдээлэл болон бусад мэдээллийг алдаатай, дутуу эсхүл үнэн зөв бөглөөгүйгээс үүдэнгарах аливаа эрсдэлийг хариуцна.
8.12. Бүтээгдэхүүний гэрээний хавсралтанд заасан зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусгавар болоход Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг бүрэн төлөөгүй, эсхүл энэхүү Гэрээнд заасан үндэслэлээр хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлнө.
8.13. Зээлдэгч нь зээл авахаас өмнө болон зээл авахтай холбогдуулан гарган өгсөн аливаа мэдээлэл, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, залилан мэхэлсэн, бусдын бичиг баримт ашигласан бол холбогдох хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээж, ББСБ-с авсан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар бүрэн хариуцан төлөхөөс гадна ББСБ-д учруулсан аливаа хохирлыг арилгана
9.1 Харилцагч энэхүү гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ББСБ -н бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл (БҮЕН)-тэй танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээн дээр гарын үсэг зурж эсхүл цахимаар баталгаажуулсан болно.
9.2 Энэхүү Гэрээний дагуу ямар төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ авч байгаа болох нь Харилцагчийн уг гэрээг байгуулах үед гаргасан болон цаашид гаргах баталгаажуулсан хүсэлтээр тодорхойлогдох бөгөөд уг баталгаажуулсан хүсэлт нь энэхүү Гэрээний салшгүй хэсэг байна
9.3 Харилцагч ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээг хэсэгчлэн болон Дахин авсан тохиолдолд тухай авч буй бүтээгдэхүүн үйлчилгээнд энэхүү Гэрээний нөхцөлийг мөрдлөг болгохоо ойлгож, хүлээн зөвшөөрсөн болно.
9.4 Харилцагч нь ББСБ-ын аль нэг бүтээгдэхүүн үйлчилгээг авахаас татгалзах, эсхүл бүтээгдэхүүн үйлчилгээний эрхээ цуцлуулах нь Гэрээг бүхэлд нь цуцлах үндэслэл болохгүй
9.5 Энэхүү Гэрээний зарим заалт хүчин төгөлдөр бус болсон нь Гэрээний бусад зүйл, заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй ба Гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй
9.6. ББСБ нь энэхүү Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл санал болгох тохиолдолд энэ тухай Харилцагчид Кю-мони апп болон бусад сувгаар мэдээлэл дамжуулан мэдэгдэх ба ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 (арав) дахь өдрөөс тухайн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болно. Ийнхүү шийдвэрлэсэн нэмэлт өөрчлөлт нь Гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд Гэрээний салшгүй хэсэг байна.
9.7. Энэхүү Гэрээтэй холбоотой аливаа мэдэгдэл, албан бичгийг ББСБ-ын хувьд Кю-мони апп болон баталгаат шуудангаар хүргүүлснээр, Харилцагч нь ББСБ-ын Харилцагчид үйлчилгээ үзүүлэх төв болон албан ёсны хаягаар хаягаар хүргүүлснээр нөгөө Тал хүлээн авсан буюу танилцсан гэж үзнэ.
9.8. Харилцагч Кю-мони апп-р дамжуулан гаргасан аливаа зээлийн хүсэлт, мэдэгдэл, баталгаа, нөхцөлийг зөрчвөл энэхүү Гэрээг зөрчсөнтэй адилтган үзнэ.
9.9. Харилцагчид ББСБ-ын мэдээлэл, үйлчилгээ, мэдэгдлийг дор дурдсан сувгуудаар дамжуулан авна. Үүнд:
9.9.1. Кю-мони апп;
9.9.2. ББСБ-н харилцагчид үйлчилгээ үзүүлэх төв;
9.9.3. ББСБ-н лавлах төвийн утасны дугаар 7000-2929; info@mif.mn хаягаар
9.9.4. ББСБ-с тухай бүр санал болгох бусад сувгаар;
9.10. Энэхүү Гэрээгээр зохицуулаагүй аливаа асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтомжийн дагуу шийдвэрлэх бөгөөд хуульд тусгайлан өөрөөр заагаагүй бол энэхүү Гэрээний зүйл, заалтыг нэн тэргүүнд баримтална.
9.11. Гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан аливаа маргааныг Талууд нэн тэргүүнд эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
Гүйцэтгэх захирал …………….. Э.Гүнбилэг
Харилцагч:_____________
Утасны дугаар:_____________